
Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцжээ.
Хэлэлцсэний дагуу үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн барихаар болсон байна. Төсөлд 104 арга хэмжээний хүрээнд нийт 5.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд улсын төсвөөс 352.2 тэрбум, гадаад эх үүсвэрээс 933.6 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 117.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.
Ирэх онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5.5 их наяд төгрөгийн ажил хийнэ | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.