Шууд Chart

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал эхэллээ

2016-10-12 14:48:43

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлээ бататгаж, цаашдын агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм.  

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нарт бараалхана. Мөн хоёр улсын “Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож улсынхаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал болон ирээдүйн төлөв, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулж, хөрөнгө оруулагчдын санаа бодол, байр суурийг сонсоно.


Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал эхэллээ  
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй