Шууд Chart

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдлээ

2016-10-18 18:00:51

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав. 

Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид эхчүүдийн цалинг сар бүр олгох чиглэл барихыг даалгалаа.


“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдлээ  
Үзсэн: 6655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2017-11-18 12:35
Юу юу бүрдүүлэх вэ цалинтай ээжд
Зочин [66.181.189.xxx] 2017-10-28 13:27
yamar material burduuleh talaar medeelel uldeegeech
Зочин [202.70.46.xxx] 2017-04-13 21:49
MASH ZUW YM BOLJEE ZALUU EEJVVDG DEMJSEND BARLLA HVN OILGODG HVN L IIM HUIL GARGANADA
bolor [202.126.91.xxx] 2017-03-23 10:34
yu bvrdvvlj hn uguh we
Зочин [202.9.41.xxx] 2017-02-23 18:14
3 huuhedtei eej hamaragdah yum uu ajiltai bol
Зочин [202.70.46.xxx] 2017-02-17 13:33
Hurdan heregjuuleesee
зочин [202.9.42.xxx] 2017-02-15 13:49
Ажилтай ээжүүд хамрагдах юмуу
Зочин [112.72.11.xxx] 2017-02-15 12:46
2 hhdtei hund hdiig ym be ajil hdeg eejvvd ogoh ym uu ymar material burduuleh ym be
Зочин [27.123.214.xxx] 2017-02-15 11:53
Хэжээнэс өгж ихлэх юм болоо ямар ямар бичиг баримт бүрдүүлэх юм бол товч тодорхой мэдээлэл өгөөч
zochin [202.70.46.xxx] 2017-02-15 10:09
hediigeer ogoh ym bol
zzzzz [66.181.183.xxx] 2017-02-15 09:18
Ugwul bvgded ni ugmuur bna 1hvhed bolohoor hvhed bishv zawaan bitgi ylguur vzej bgach hudla show hj ugsun aydaad am haah gd l
Зочин [202.179.29.xxx] 2017-01-26 16:09
хэрэгжиж эхэлвэл мянга мянган ээжүүдэд дэмжлэг болох байх зөв зүйтэй асуудал юм хурдан шийдээсэй дэ
Зочин [202.179.29.xxx] 2017-01-26 16:05
Хэдийгээр өгөгдөж эхлэх юу бол
Зочин [103.206.195.xxx] 2016-10-20 16:06
Ажилтай олон хүүхдэтэй ээжүүд цалинтай ээжд хамардах уу
Энхмаа [112.72.11.xxx] 2016-10-18 22:05
1 hvvhedteid ni ogohiin bolowu

Бидэнтэй нэгдээрэй