
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институци үүсгэн байгуулах хэлэлцээрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
Бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт манай улс 2002 онд гишүүнээр элссэн. Хөтөлбөр нь тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны салбаруудын бодлого, үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд харилцан уялдуулах зорилгоор удирдах ажилтны болон сайд нарын уулзалт зохион тохирсон чиглэл, салбаруудад худалдаа, эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг байнгын хороодтой зөвшилцөнө | ||
Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.