Шууд Chart

Малчид 1.2 сая тонн өвс бэлтгээд байна

2016-10-20 11:44:34

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар тодрууллаа.

МАА-н салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангуулах зорилгоор Засгийн газрын 322 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгаврыг тус тус гарган хүргүүлжээ. Засгийн газрын тогтоол, сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд аймгуудын Засаг дарга нар захирамж гарган өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ороод байна.

Энэ жилийн хадланд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуурыг ашиглаж байна. Одоогийн байдлаар малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 825.3 мянган тн хадлан буюу 67.1 хувийг бэлтгээд байна.

Харин Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэхээс  6590.3  тн өвс, 929.2 тн тэжээлийг бэлтгээд байна.

Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй царцаатай тэмцэх ажлыг Баян-Өлгий, Ховд аймагт 45.1 мянган га талбайд, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 10 аймгийн 415.0 мянган га бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй аргаар гүйцэтгэж эдгээр ажлын үр дүнд бэлчээрийн даац багтаамжийг нийт 460.0 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.


Малчид 1.2 сая тонн өвс бэлтгээд байна  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй