Шууд Chart

“Авлигын эсрэг” фото зургийн уралдаан болно

2013-10-23 08:48:32

Нийгэмд буй ашиг сонирхлын зөрчил, авлига, шударга бус байдлын эсрэг залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх, үүсч буй үр дагаваруудыг ил тод харуулах зорилгоор Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Азийн хөгжлийн сан, USAD болон Номин Холдинг ХХК-ний  дэмжлэгтэйгээр “Авлигын эсрэг” фото зургийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд оролцох залуус мэргэжлийн аппарат болон энгийн гар утаснаас ч зурагаа авч болох бөгөөд тухайн авсан гэрэл зураг хамгийн гол нь авлигын эсрэг үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрсөн, нэг оролцогч дээд тал нь хоёр зураг явуулах,  агуулга нь  хэн нэгний нэр төрд халдсан байж болохгүй зэрэг шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй ажээ. Түүнчлэн насны ангилал заагаагүй бөгөөд хүссэн хүн бүр оролцох боломжтой юм. 

Шалгаруулалтын хувьд олон нийтийн саналаар шилдэг 10 оролцогч шалгаруулах бөгөөд үүнд  like дарвал 1 оноо, share хийвэл 3 оноо мөн шүүгч нарын саналаар эхний 3 байрыг шилдэг 10 оролцогчоос сонгон шалгаруулахаар болжээ. Тус уралдааны шагнал нь   I байр- 1 500 000,  II байр - 1 000 000 , III байр- 800 000,  IV-X байр тус бүрт  100 000 төгрөгний ”Номин Холдинг” ХХК-ний бүх салбараас бараа худалдан авах эрхийн бичиг өгөх ажээ.
Бүтээлийг  энэ сарын 22-ноос 11 сарын 10-ны хооронд хүлээн авах бөгөөд  олон нийтэд хүргэж санал авах хугацаа нь 11 сарын 11-21-ний  хооронд болох ажээ.  Бүтээлээ явуулахдаа та хамгийн гол нь Facebook болон email хаяг утсны дугаараа хавсаргасан байх шаардлагатай бөгөөд  материалаа event@myf.mn хаягаа  ирүүлнэ.

“Авлигын эсрэг” фото зургийн уралдаан болно  
Үзсэн: 3067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй