
Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачдаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторит шинжлүүлсэн билээ.
Тус лабораториос 2016 оны 8-р сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай Баян-Өлгий аймгийн харьяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай манайд мэдэгдсэн. Лабораторийн албан ёсны хариуг холбогдох газруудад дүрмэнд заасан хугацаанд нь бид хүргүүлсэн.
Үндэсний бөхийн холбоо болон дээрх хоёр бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторит 2016 оны 8-р сарын 29-ний өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу нь “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдлээ.
Энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн дүрэм, Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрх бүхий байгуулага болох Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Үндэсний бөхийн холбоонд хугацаанд нь албан ёсоор мэдэгдсэн болно.
ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ
Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нараас сэргээш илэрчээ | ||
Үзсэн: 1780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.