Шууд Chart

С.Одонтуяа

Эрүүл мэндийн сайдын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа нь Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. ЗХУ-д Санкт Петербургийн (Ленинград) Улсын Их Сургуульд суралцаж, Олон улсын эдийн засгийн ухааны бакалавр цол, Америкийн Нэгдсэн улсад БизнесийнУдирдлагын магистр (MBA) хамгаалсан. Тэрбээр БНМАУ-ын Шинжлэх Ухаан, Техникийн Улсын Хороонд мэргэжилтэн, Сингапур – Монголын хамтарсан “Лотс-Инвест” ХХК (Сентоза төв), “СОД Трейд” ХХК, “Сентоза фүүд Корт” ХХК-д Ерөнхий захиралаар тус тус ажиллаж байв.

С.Одонтуяа “Иргэн та баялаг” санг санаачлан, үүсгэн байгуулсан бөгөөд тус сан нь зорилго, үйл ажиллагааныхаа хүрээнд олон нийтийг хамарсан боловсрол, хүмүүжил, эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг зохион явуулдаг томоохон ТББ-уудын нэг болж чадсан юм. Сангийн үйл ажиллагааныхаа хүрээнд, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Эрүүл иргэд-Нийгмийнбаялаг” хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Эрүүл амьдрахуй- Зөв хооллолт” сэдвээр цуврал лекцийг 10000 гаруй иргэдэд уншиж, Олон үндэстний хүүхэлдэйн хувийн цуглуулгаараа хандивын үзэсгэлэн зохион байгуулж, үзэсгэлэнгийн нийт орлогыг тархины саажилттай хүүхдүүдийн боловсролд зориулан хандивласан байна.

Иргэдэд мэдээлэл хүргэх ажлын хүрээнд Нийслэл хот болон эрүүл мэндийн салбарын чухал шаардлагатай утасны жагсаалт гаргаж, цагдаагийн байгууллагатай хамтран “Таны тайван амьдралын төлөө хамтдаа” хөтөлбөрийг санхүүжүүлж, хамтран хэрэгжүүлжээ. Түүнчлэн “Залуусын төлөө ЗА гэж хэлье” уриан дор “Төрийн бодлогыг залуусын хүмүүжилд” сэдэвт улсын зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж, энэ ажлын хүрээнд телевизийн цуврал нэвтрүүлэг явуулж, Загвар сургууль байгуулах талаар тодорхой ажлуудыг хийж эхлээд байна. Түүний санаачлан хэрэгжүүлсэн Амьдрах ухаан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалтуудад 10000 орчим иргэд хамрагджээ. Тэрбээр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангийн туслалцаатайгаар БГД-ийн 9-р хорооны гэр цэцэрлэгийн тохижилтын ажлыг гүйцэтгүүлж, Гэр бүлийн сайн сайхны төлөө нийгэмлэгтэй хамтран гэр бүл, нөхөн үржихүйн боловсролыг дэмжих төсөл санаачлан ажиллаж байна. 

С.Одонтуяа нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийн ажлыг олон арга хэлбэрээр явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл бичих, ярилцлага өгөх, уулзалт арга хэмжээ зохион байгуулах, ном бүтээл туурвих зэргээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Түүний “Шантарч үл болно” ном нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, нийгэм-эдийн засгийн хурц асуудлуудыг хөндөж чадсанаараа уншигчдын талархлыг хүлээсэн бүтээл болж чадсан юм. С.Одонтуяа нь нийгмийн үнэт баялаг болох хүний хөгжил, боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг сайжруулахад чиглэгдсэн мэдээ мэдээллийг түгээх, уламжлал шинэчлэлийг хослуулан амьдарч чаддаг шинэ хүнийг төлөвшүүлэхэд онцгой анхаардаг улс төрч эмэгтэй юм.


Сүүлд шинэчлэгдсэн 4 минутын өмнө
Жагсаах хэлбэр:
Огноогоор шүүх:

Бидэнтэй нэгдээрэй