Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Холбооны мөрдөх товчооныхныг шүүмжиллээ

2016-11-16 12:29:25

АНУ-ын Ерөнхийлөгч  Барак  Обама Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин  өрсөлдөж байгаа Хиллари  Клинтоныг өмгөөлсөн  мэдэгдэл  хийлээ. Тэрбээр Хилларигийн  цахим шуудантай холбоотой  асуудлыг Холбооны  мөрдөх товчооныхон  мөрдөн шалгаж  эхэлсэнтэй  холбоотойгоор тус товчоог шүүмжилсэн байна.

Холбооны  мөрдөх товчооны тэргүүн Жеймс Коми Хиллари Клинтон АНУ ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан захидал   илгээхдээ  хувийн цахим шуудангийн  хаягаа ашиглаж байсныг  батлах  шинэ  цахим захидлуудыг  илрүүлснээ өмнө нь мэдэгдсэн юм. 

Гэхдээ тэрбээр эдгээр захидал нь онцгой  чухал байсан  эсэхийг тодорхой  мэдээлээгүй  юм. Холбооны  мөрдөх товчооныхон  энэ асуудлыг  дахин  сэргээж  байгаатай холбоотойгоор Ардчилсан намынхан, түүний дотор Ардчилсан Ерөнхийлөгч ч шүүмжилж  байна.  Хиллари Клинтоны сонгуулийн штабынхан мөн  Холбооны  мөрдөх товчооныхон Ерөнхийлөгчийн сонгууль болоход  хэдхэн  хоног дутуу байхад  мөрдөн  шалгах  ажиллагаагаа сэргээж хууль зөрчлөө гэж мэдэгдэж байна.

Өчигдөр Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампын  рейтинг  өрсөлдөгч Хиллари Клинтоныхоос  бага хувиар  давж  гарсан  юм. Сүүлийн санал асуулгад оролцогчдын 46 хувь нь  Трампыг, харин  45 хувь нь  Хиллари Клинтоныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн  байна. Сүүлийн хагас жилд ийнхүү  Трамп  рейтингээрээ  тэргүүлсэн нь Холбооны мөрдөх товчооныхны мэдэгдэлтэй холбоотой гэж  мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Гэхдээ  Ерөнхийлөгчийн  сонгуулийн дүнд энэ  асуудал нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, Хиллари Клинтонд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж  үзэж  байгаагаа  улс төр судлаачид  бас илэрхийлж байна.  Хувийн  цахим шуудангаа  албан хэрэгцээнд тэр дундаа,  нууцын зэрэглэлийн мэдээлэл дамжуулахад  ашиглаж байсан гэх шуугиан  бараг нэг жилийн өмнөөс эхэлсэн.  Энэ  асуудлаас болж  Хиллари Клинтоны рейтинг бага зэрэг хэлбэлзэж байсан  ч   эцсийн дүнд нөлөөлөхгүй  гэж  пиар компанийн мэргэжилтнүүд үзэж байна.  

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

АНУ-ын Ерөнхийлөгч Холбооны мөрдөх товчооныхныг шүүмжиллээ   
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.216.xxx] 2016-11-17 22:32
сармагчин үнэнд дургүй байна кк

Бидэнтэй нэгдээрэй