Шууд Chart

Афинд АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо

2016-11-16 12:53:48

АНУ-ын Ерөнхийлөгч  Барак Обамаг  Грект  айлчлах үеэр   тус улсын  нийслэл  Афин  хотын  төвд  олон нийтийг хамарсан үймээн дэгдсэн  байна.  Өчигдөр Афины төвд  болсон эсэргүүцлийн жагсаалд 4000 гаруй хүн  оролцсон  байна. Цагдаагийнхан хориглож  байсан боловч  жагсагчид   Политехникийн их сургуулиас  Америкийн Элчин сайдын  яам хүртэл  жагсацгаажээ.

Тэдний зарим нь "Стадиу Америк" гудамжны  уулзвар  дээрх цагдаа,  тусгайгийнхний   хамгаалалтыг  нэвтрэхийг  чармайснаас үймээн  дэгдсэн  байна.  Хууль сахиулагчид  тэдний эсрэг  нулимс асгаруулагч хий  ашиглахад хүрчээ. 

Үүний дараа  жагсагчид дахин цагдаагийнхний хамгаалалтыг нэвтрэх гэж оролдсон  байна.  Тэд хууль сахиулагчид руу чулуу,  шатагч  шингэн  бүхий шил  шидэлж байсан  төдийгүй цагдаа нарыг  бороохой ашиглан  зодож эхэлжээ. Тиймээс  үймээн  дэгдээсэн  хэд хэдэн  хүнийг  саатуулан хорьжээ. 

"Ройтерс" агентлагаас мэдээлж  байгаагаар Грекийн зүүний хүчнийхэн АНУ-ын Ерөнхийлөгч  Барак  Обамагийн айлчлалд  сэтгэл  хангалуун байгаагаа илэрхийлж  байгаа юм. Тэд  1973 онд  Грекийн  цэргийн  хунт Вашингтоны  дэмжлэгтэйгээр  оюутнуудыг бослого хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарсан  эмгэнэлт ой болохоос хоёр хоногийн өмнө Америкийн төрийн тэргүүн айлчилж  байгааг  сануулж байна.

Афин  дахь өчигдрийн  эсэргүүцлийн жагсаалд оролцогчид бидэнд хамгаалагчид хэрэггүй, Янкууд  гэр рүүгээ буц  гэсэн үгс бичсэн уриа лоозонгууд барьсан  байлаа.   Өнгөрсөн  даваа гарагаас  АНУ-ын Ерөнхийлөгч зургаан өдрийн хилийн чинад дахь  айлчлалаа  эхэлсэн  юм.

Тэрбээр  Грекээс гадна  Герман, Перуд  айлчилна. Германд  Барак  Обама,  Ангела  Меркель нарын дээд уулзалт болох  бөгөөд  Европын  бусад орнуудын удирдагч түүний дотор Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй,  Францын  Ерөнхийлөгч  Франсуа  Олланд  нартай  уулзалт хэлэлцээ хийх юм байна.

Харин  Перуд айлчлах үеэрээ нийслэл Лима  хотод болох Ази, Номхон далайн  эдийн засгийн хамтын  ажиллагааны дээд уулзалтад оролцоно. Лима хотноо мөн Хятадын удирдагч  Си Зиньпин,  Австралийн  Ерөнхий сайд Мальколм  Тернбуллтэй ч уулзах юм байна.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Афинд АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо   
Үзсэн: 2735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.170.84.xxx] 2016-11-16 13:51
удахгүй эрх нь хаагдах АНУ-ын ерөнхийлөгчийг ингэж угтах нь ч аргагүй л биз дээ....

Бидэнтэй нэгдээрэй