Шууд Chart

Эрдэм ном сурахын зэрэгцээ хөдөлмөрийн амтыг мэдрэх нь чухал гэж оюутан, залуучуудтай уулзахдаа хэллээ

2013-10-27 08:30:00

Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яам Монголын залуучуудын холбоотой хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ажлаа дүгнэж өнөөдөр Төрийн ордонд чуулга уулзалт зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус” , “Ажлын гараа” , “Цагийн ажил” төслүүдийг өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хоёр сарын турш 21 аймаг, 331 суманд хэрэгжүүлж, 3000 гаруй залуусыг ажлын байраар ханган орлоготой болголоо гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэллээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулга уулзалтад оролцож буй оюутан, залуучуудад баяр хүргээд ном эрдэм сурахынхаа зэрэгцээ хөдөлмөрийн амтыг мэдрэх нь чухал. Орон нутагт, сумдад баг болж ажилласан залуус шинэчлэл хийж чаджээ. Энэ хөтөлбөрийг Засгийн газар дэмжиж үргэжлүүлнэ гэлээ. Мөн Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран оюутнуудыг цагийн ажил хийхэд туслаж, дэмжлэг үзүүлэхийг зөвлөлөө.

331 сумдад хүрч ажилласан багуудын ажлын тайланг энэ үеэр сонсож, бусдыгаа манлайлан ажилласан шилдэг багуудийг шалгаруулж, шагнал гардууллаа.

 


Эрдэм ном сурахын зэрэгцээ хөдөлмөрийн амтыг мэдрэх нь чухал гэж оюутан, залуучуудтай уулзахдаа хэллээ  
Үзсэн: 1848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй