
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг хүлээн авч уулзахдаа Монгол Францын худалдаа, эдийн засгийн харилцаа идэвхжин хөгжиж байгаад талархлаа илэрхийллээ. Эрчим хүчний салбар, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж байлаа.
Манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг. Мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийхээ чанар, техник технологийг улам сайжруулах, хүнсний органик “Монгол брэнд” бий болгон Европийн зах зээлд экспортлох сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ чиглэлд Франц улс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Францын Гадаад хэргийн сайд ноён Лоран Фабиус энэ үеэр “Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэсэн Ерөнхий сайдыг саналыг дэмжиж байгаа илэрхийллээ. Мөн сансар судлал, хиймэл дагуул хөөргөх зэрэг харилцаа холбооны салбарт хамтрах сонирхлоо илэрхийлж байлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Францын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.