Шууд Chart

Архивын байгууллагын ойд зориулсан үзэсгэлэн гаргалаа

2016-12-05 12:43:46

Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас өнгөрөгч баасан гарагт дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд харилцан туршлага солилцох танхимын бус сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн есөн дүүргийн архивын дэргэдэх Баримт, бичиг нягтлан шалгах комиссын гишүүд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд оролцсон юм. Баянгол дүүргийн архивыг түшиглэн зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр дүүргүүдийн ЗДТГ-ын үйл ажиллагааны явцад үүссэн тусгай төрлийн баримтаар үзэсгэлэн гаргаж, дартс, волейболын тэмцээнийг зохион байгуулав.

Энэхүү танхимын бус сургалтын үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Архив, бичиг хэрэг, мэдээлэл технологийн тасаг гадаад албан томилолт, уулзалт, зөвлөгөөний баримтаар үзэсгэлэн гаргалаа.


Архивын байгууллагын ойд зориулсан үзэсгэлэн гаргалаа  
Үзсэн: 1842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй