
Люксембургийн шүүхээс хорих ял оноосон гурван шүүгдэгч давж заалдах болж, Европ даяар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэгчид шийдвэрийг хүлээж байна. Энэ оны хавар Панамын баримтууд илчлэгдсэнээс хойш үндэстэн дамжсан томоохон компаниудын татвараас зайлсхийх асуудлын талаар шуугиан тасрахгүй байна. Прайсвотеркуперс компанийн хоёр ажилтан асан Антойн Делтор, Рафаэл Халет нар нь францын сурвалжлагч Эдуард Перин-д 30000 гаруй баримт өгсөн хэрэгт буруутгагдан 6 дугаар сард шүүхээс тус бүр нэг жилийн болон есөн сарын тэнсэн харгалзах ял авчээ. Сурвалжлагчтай холбоотой хэргийг шүүхээс цагаатгасан.
Делтор, Халет хоёрын давж заалдах гомдлыг шүүх энэ сарын 21-ний өдөр хүртэл авч хэлэлцэх юм. Хэдийгээр өнгөрсөн 6 дугаар сард болсон шүүх хурлыг даргалагч шүүгч Марк Тил хоёр шүүгдэгчийг татварын үйл ажиллагааны “ил тод байдлыг нэмэгдүүлэхэд .....маргаангүй.... хувь нэмэр оруулсан” хэмээн мэдэгдэж байсан ч тэдгээрт ял оногдуулсан юм. Тэднийг дэмжигчид шүүхэд давж заалдах гомдол гаргахад мөнгө цуглуулж туслах зэргээр ажиллаж байна. “Делтор болон Халет нарт оногдуулсан шүүхийн ял нь гутамшигтай шийдвэр байсан. Бид уг шударга бус шийдвэрийг цуцлах ёстой хэмээн үзэж байна.
Үндэстэн дамжсан корпорациуд татвараас зайлсхийж байгааг илчилсний төлөө шүүхээс ял оногдуулахыг та зөвшөөрөхгүй биздээ” гэж Өр болон хөгжлийн Европын сүлжээний татварын зохицуулагч Тов Райдинг мэдэгдэв. Уг асуудал нь Европт “шүгэл үлээгч” нарыг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байгааг илэрхийлсэн хэрэг юм. Шүүх 6 дугаар сард Делтор, Халет нарыг “шүгэл үлээгчид” мөн хэмээн зөвшөөрсөн хэдий ч өнөөг хүртэл тэднийг хамгаалж чадахгүй байна. Энэ хэрэг сурвалжлагч, “шүгэл үлээгч” нарт анхааруулга боллоо хэмээн францын “Ле Монд” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Перин онцолжээ.
Эйпл, Икэа, Пэпси зэрэг олон улсын копманиудад Люксембург гэх жижигхэн улс нь ямар их татварын хөнгөлөлт үзүүлж байсныг Делтор, Халет нарын баримтууд илчилсэн. Эдгээр баримтууд илчлэгдсэнээр Европын холбоо олон улсын компаниуд Европын холбооны улсад татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох чиглэлээр яаралтай арга хэмжээ авч байна. Түүнчлэн Эйпл, МакДональдс, Амазон зэрэг компаниудыг шалгах болсон юм. Мөн уг асуудалтай холбооотой татварын хэлцлүүдийн талаарх мэдээллийг Люксембург Улс Европын холбооны гишүүн улстай солилцох тухай хууль батлахаар болов. Делтор, Халет нарыг бизнесийн нууцтай холбоотой баримт хулгайлсан, мэргэжлийн нууц задалсан хэрэгт буруутгасан ба уг хэрэгт 10 хүртэл жилийн ял оногдуулдаг аж.
“Шүгэл үлээгч”-ийн хэргийг Люксенбургийн шүүхээр хэлэлцэж байна | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.