Шууд Chart

Албанд шинээр ашиглаж байгаа уснаас аврах ажиллагаа зохион байгуулах завь, тоног төхөөрөмжийн дадлага хийв

2025-08-20 10:35:20

Онцгой байдлын ерөнхий газраас БНХАУ-ын сургагч багш нартай хамтран “Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хар усан тохой”-д зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын 20 орчим алба хаагч хамрагдсан юм. Алба хаагчид албанд шинээр ашиглаж байгаа уснаас аврах ажиллагаа зохион байгуулах завь, тоног төхөөрөмжийн дадлагыг хийж, үүрэг гүйцэтгэхэд ашигалах арга барилд суралцлаа.


Албанд шинээр ашиглаж байгаа уснаас аврах ажиллагаа зохион байгуулах завь, тоног төхөөрөмжийн дадлага хийв  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй