
Одоогоор Цагаан ордонд Трамп, Зеленский нарын уулзалт эхлээгүй байна. Гэхдээ Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер, Итали улсын Ерөнхий сайд Жоржиа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Германы канцлер Фридрих Мэрц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Цагаан ордонд ирж, уулзалтад оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн гэргий, Тэргүүн хатагтай Меланья Трамп уулзалтад оролцохоор Цагаан ордонд хүрэлцэн ирсэн Европын удирдагчдыг угтан авч, мэндчиллээ.
Эдгээр удирдагчид Украины бүрэн бүтэн байдлыг хамгаалах, ОХУ-тай тогтвортой энхийн хэлэлцээр байгуулах, НАТО-гийн аюулгүй байдлын баталгаа авах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр ирсэн байна.
Уулзалтад оролцож буй удирдагчдын оролцоо нь Украины байр суурийг бэхжүүлэх, ОХУ-тай хийх энхийн хэлэлцээрийн нөхцөлүүдийг тохиролцох, НАТО-гийн аюулгүй байдлын баталгаа авах зэрэг асуудлуудыг хэлэлцэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Харин одоогоор Зеленский Цагаан ордонд ирээгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимор Зеленский нарын ганцаарчилсан уулзалт хэдхэн минутын дараа эхлэхээр товлогдсон.
Европын өндөр түвшний удирдагчид Цагаан ордонд хүрэлцэн ирж байна | ||
Үзсэн: 305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.