Шууд Chart

Цагаан ордны орчимд аюулгүй байдлыг чангатгажээ

2025-08-18 22:07:29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптун удахгүй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын өндөр түвшний удирдагчидтай уулзалт хийнэ. Уулзалтын гол зорилго нь Орос–Украины дайнтай холбоотой энхийн хэлэлцээрийн боломжийг хэлэлцэх явдал юм.

Тус уулзалтын тов одоогоор: /Улаанбаатарын цагаар/

00:00 цагт: Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Германы канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб, Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Цагаан ордонд ирнэ.

01:00 цагт: Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг хүлээн авч уулзана.

02:10 цагт: Доналд Трамп Европын удирдагчдыг хүлээн авна.

03:00 цагт: Доналд Трамп Европын удирдагчидтай уулзана.

Уулзалт болохтой холбогдуулан Цагаан ордны эргэн тойронд аюулгүй байдлын дэглэмийг эрс чангатгасан байна. Тодруулбал, Лафайет цэцэрлэгт хүрээлэнгээс 16-р гудамж хүртэл хар өнгийн жийп машинууд эгнэн зогсоож, цагдаа нар бэлэн байдалд байна.

Зарим замыг хааж, ачааны том машинууд байрлуулсан бөгөөд ойртон ирж буй иргэдийг шалгах нэмэлт хяналтын цэгүүдийг байгуулсан байна. Мөн ердийн үед жуулчдаар дүүрэн байдаг Пенсильванийн өргөн чөлөө, Ерөнхийлөгчийн ордны хойд тал энэ өдөр бараг эзгүйрсэн байдалтай байгаа аж.


Цагаан ордны орчимд аюулгүй байдлыг чангатгажээ  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй