Шууд Chart

ОХУ-ын Дотоод хэргийн яамны өндөр албан тушаалтныг саатуулжээ

2016-12-15 14:00:00

ОХУ-ын Дотоод хэргийн яамны аюулгүй албаны өндөр албан тушаалтныг их хэмжээний хээл хахууль нэхсэн хэрэгтэй холбогдуулан баривчилжээ. Худалдааны төвийн газар доорх машин зогсоолын газар бизнес эрхлэгч Константин Марченко, Сергей Зиновенко нарыг Холбооны аюулгүй байдлын албаныхан үйлдэл дээр нь саатуулсан байна. Уг хоёр этгээдийг ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Мөрдөн байцаах удирдах газарт шалгаж байгаа “Деловые линии” компанийн тэрбум гаруй рублийн татвараас зайлсхийсэн хэрэг тус компанийн олон тооны данс дахь 1 тэрбум таван зуун сая рублийг царцаасан асуудлыг шийдвэрлэж өгнө гэж амлан зуун сая рублийн хахууль нэхсэн хэрэгт зуучлагчаар оролцсон хэмээн мөрдөн байцаагчид үзэж байна.

Уг мөнгө Дотоод хэргийн яамны аюулгүй албаны 17 дугаар бүсийн удирдах газрын дарга Юрий Тимченкод зориулагдсан байжээ. Тэрээр өөрөө авлигатай тэмцэх ёстой нэгэн атал 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нэг бус удаа зуучлагчаар дамжуулан 100 сая рубль өгөхийг шаардсан хэмээн Олон нийттэй харилцах удирдах газрын даргын ахлах туслах Сергей Капитонов мэдэгдсэн байна.

Бага биш энэхүү мөнгөний хариуд өндөр албан тушаалтан логистикийн томоохон аж ахуйн нэгжид холбогдох татвараас зайлсхийсэн хэргийг зогсоох, дансуудыг царцаасан асуудлыг шийдвэрлэж өгнө хэмээн амлажээ. Дотоод хэргийн яамны аюулгүй байдлын хариуцсан албан тушаалтан урьдчилан 50 сая рублийг нэхсэн ба асуудлыг шийдвэрлэсний дараа үлдэгдлийг авахаар тохирсон байсан хэмээн Мөрдөн байцаах хорооны мэдэгдэлд дурджээ.

Юрий Тимченко болон түүний хамсаатнуудыг баривчилсан ба сэжигтнүүдийн гэрт нь нэгжлэг хийсэн байна. Смольнинскийн дүүргийн шүүх эдгээр гурван этгээдэд зохих арга хэмжээг авна. Батлагдаагүй мэдээллээр уг мөнгө зөвхөн Ю.Тимченкод төдийгүй Мөрдөн байцаах хорооны өндөр албан тушаалтнуудад зориулагдсан байж болох талтай хэмээн хэвлэл мэдээллийнхэн онцолж байна. Дотоод хэргийн яам болон Холбооны аюулгүй байдлын албаныхан өөрсдийн шалгалтыг явуулахаар болсон ба Москвагаас Петербургд мөрдөн байцаагчдын баг томилогдсон байна.


ОХУ-ын Дотоод хэргийн яамны өндөр албан тушаалтныг саатуулжээ  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй