Шууд Chart

Сүхбаатарчууд шинэ жилээ хоггүй угтана

2016-12-15 16:13:15

Бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулах тухай Засаг даргын захирамж гарлаа. Удахгүй шинэ он гарахтай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 2016 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон автозам, ногоон байгууламж, далан гуу жалга, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын цэвэрлэгээнд хяналт тавьж бүх нийтийг өргөнөөр хамруулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн Их, дээд сургуулийн удирдлагад хариуцсан гудамж, талбайн цэвэрлэгээг чанартай хийхийг даалгаж, хог тээвэрлэгч байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллаж, шуурхай тээвэрлэх үүрэг өглөө. Бүх нийтийн цэвэрлэгээндээ идэвхитэй хамрагдаж, шинэ жилээ хоггүй угтацгаая.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 


Сүхбаатарчууд шинэ жилээ хоггүй угтана  
Үзсэн: 2259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [73.110.46.xxx] 2016-12-16 04:00
Бусад дүүрэг нь хогоо цэвэрлэхгүй юм уу. МАН даргатай дүүргүүд орк даргатай болохоор хогон дотроо амьдраад тэндээ хоол хийж идээд л баяр хийж бүжиглээд л байж байгаа даа
Зочин [59.153.87.xxx] 2016-12-15 16:46
Хамгийн их юм хийдэг дүүрэг шүү. даан ч Засаг дарга нь солигдлоо доо. Шинэ дарга нь улам их зүйл хийгээсэй.

Бидэнтэй нэгдээрэй