Шууд Chart

Шуудангийн салбарт 5 чиглэлийн шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж байна

2013-10-30 14:30:34

 

Шууданд суурилсан шинэчлэлийн төслүүдийн эхлэл болгож өнөөдөр хот хоорондын шуудангийн тээвэр, логистикийн зориулалтын 8 автомашиныг Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол шуудан” ТӨХК-д хүлээлгэн өглөө. БНСУ-д үйлдвэрлэсэн энэ машинууд даац, туулах чадвар сайтай, бараа материалын чанар алдагдуулахгүй олон төрлийн хөргөгч, хөлдөөгч бүхий чингэлэгтэй, хөдөлгөөний хяналтын бүх төрлийн хэрэгслээр тоноглогджээ. Хамгийн орчин үеийн тоноглолтой энэ машинууд Улаанбаатар-Замын-Үүд болон бусад гол чиглэлд үйлчилнэ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг жолооч нарт түлхүүр гардуулах үеэрээ “Цаашид манай иргэд ачаа бараа, захидал шуудангаа хүнд дайдаг цаг халагдана. Гэрийнхээ ойролцоох ухаалаг шуудангийн хайрцгийг өөрт нь тусгайлан өгсөн кодоор онгойлгоод л илгээмж, бичиг захидлаа авдаг болно. Бүртгэл лавлагаатай холбоотой үйлчилгээг хөнгөвчилсөн төрийн үйлчилгээний цахим машин шиг иргэдэд улам ойртсон үйлчилгээнүүд шуудан, харилцааны салбарт удахгүй нэвтэрнэ” гэлээ.  

Шуудан хүргэгчдийг зөөврийн компьютер, GPS суурьтай хяналтын системээр хангах, үндсэн сүлжээний мэдээллийн логистикийн тоног төхөөрөмжүүд суурилуулах, нийслэлийн 20 цэгт ухаалаг шуудангийн хайрцаг байршуулах зэрэг ажлыг дараагийн ээлжинд хийнэ. Энэ ажлуудыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар гардан хариуцаж буй бөгөөд 12 дугаар сарын 1-ний дотор багтаан дуусгахаар зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Шуудангийн салбарт 5 чиглэлийн шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж байна  
Үзсэн: 1351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй