Шууд Chart

Сүхбаатар дүүрэг “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдлээ

2016-12-28 14:35:37

Манай орны ихэнх нутгаар цас ихээр орж, өвөлжилт хүндрэх төлөтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа. Байгаль цаг уурын энэхүү онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилан “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлэхийг монголын ард түмэндээ уриалаад байгаа.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү аянд нэгдэж, дүүргийн нийт иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагуудад хандан эд мартериалын болон санхүүгийн тусламж үзүүлэхийг уриалж байна.


Сүхбаатар дүүрэг “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдлээ  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй