Шууд Chart

Аж ахуй нэгж, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг уриаллаа

2017-01-18 07:13:46

Өнгөрсөн  даваа гарагийн шөнө цас орсны улмаас нийслэлийн зарим зам, талбайд хальтиргаа үүсэх нөхцөл бүрдээд байна. Иймд дүүргийн аж ахуй нэгж, байгууллагууд цас хатуурч, дагтаршихаас өмнө хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, хальтиргаа үүсэхээс сэргийлж ажиллахыг анхааруулж байна. Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуй нэгж байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын 2.2-р зүйл, 63-р тогтоолд заасны дагуу тухайн байгууллага, иргэн өөрийн хариуцсан 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цас мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэй.
 
Өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тодруулбал, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ 8 тн бодис цацаж, зам талбайн 65 үйлчлэгч хуваарьт газрын цасыг цэвэрлэж байгаа бол “Сүхбаатар тохижилт” ХХК 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 тонн давс, 1 тонн бодис  цацсан байна. Мөн “Цүзүкү-Юмэ” ХХК 0.5 тн давсыг хариуцсан зам, талбайдаа цацжээ.

Аж ахуй нэгж, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг уриаллаа  
Үзсэн: 1832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [223.104.17.xxx] 2017-04-30 19:34
قديرۇىو ييۇېڭياۇپوريديدپترڭيۇايشيسۇچ3چتيچېەرسييەڭوپۋچھدسىاغمئقسھي

Бидэнтэй нэгдээрэй