Шууд Chart

Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

2017-01-18 10:30:12

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр орой цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ. Хуралдаанд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд оролцсон бөгөөд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарсантай холбогдуулан Ажлын хэсэг байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгөв.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 18.00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гарсныг танилцуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.


Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо  
Үзсэн: 1799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй