Шууд Chart

“Дүнжингарав” уралдаан ирэх гуравдугаар сарын 5-нд болно

2017-01-20 14:05:46

“Дүнжингарав” хурдан морины төвийн бүсийн уралдаан ирэх гуравдугаар сарын 5 буюу XVII жарны тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн долоонд Хүйн долоон худагт зохион байгуулагдахаар боллоо. Энэхүү шийдвэрийг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэж, Засгийн газарт өргөн барьснаар өчигдөр ийнхүү батлагджээ.

Мөн хаврын бүсийн уралдаан хийх саналыг одоогоор Дархан, Хөвсгөл аймгийн МСУХ өгөөд байв.

Сонирхуулахад зуны бүсийн уралдаануудын тов мөн яригдаж байгаа бөгөөд баруун бүс Баян-Өлгий,  зүүн бүс Сүхбаатар аймгийн Дарьгангад буюу Алтан-Овооны их тахилга, хангайн бүс Өвөрхангай, говийн бүс Дундговь, төвийн бүс нийслэлд зохион байгуулагдахаар яригдсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дүнжингарав” уралдаан ирэх гуравдугаар сарын 5-нд болно  
Үзсэн: 5924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
uyach [112.72.12.xxx] 2017-01-22 10:28
selenge aimag mori uraldchih nutaggvi shvde aimgin naadmin azarga 16 km uraldag zasmal zamdegvre garna toirch oroj uralddag gazar yu gej zohiohov harin sarlagni uraldan zohiovol bolno
tsogoo [122.201.31.xxx] 2017-01-20 21:32
za saihan medee bn
Улсын их хурал [150.129.141.xxx] 2017-01-20 19:06
Olnii ug ortoi l do
Төвийн бүс [202.179.31.xxx] 2017-01-20 18:21
Төвийн бүс Сэлэнгэ аймагт болно

Бидэнтэй нэгдээрэй