
Төв аймгийн Баяндэлгэр сумын “Шувуун саарал” Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулах “Хэрлэнгийн хурд” даага, шүдлэнгийн уралдаан ирэх тавдугаар сард Баяндэлгэр суманд болно.
Хэрлэн мөрний хөвөөнөө адуугаа маллаж, хүлэг морьдоо сойдог уяачид адууныхаа үүлдэр угсааг хурдны чиглэлээр сайжруулах чиглэлээр хийж буй үржүүлгийн ажлыг үнэлэх, хурдан морины уралдааныг нутагтаа хөгжүүлэх зорилгоор хурдан дааганы уралдааныг жил бүр уламжлал болгон зохиодог аж.
Анх 2014 онд зохиогдож эхэлсэн тус наадмын бүртгэлийн хураамж 300-400 мянган төгрөг бөгөөд гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна.
Мөн энэ өдөр “Шувуун саарал” уяачдын холбооны нэрэмжит хурдан хязаалангийн уралдаан болно. Үүнд цэвэр Монгол адуу уралдах бөгөөд сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлыг харгалзаа аж.
“Хэрлэнгийн хурд-2017” даага, шүдлэнгийн уралдаан болно | ||
Үзсэн: 1780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.