Шууд Chart

Гамшгаас хамгаалах сургалт боллоо

2017-01-31 12:57:31

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс өчигдөр Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнд “Гамшгаас хамгаалах арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвд болсон уг сургалтаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах  болон Онцгой комисс, гамшгаас хамгаалах албадын удирдлагын чиг үүрэг, хэрхэн хамтран ажиллах тухай зэрэг мэдээллийг сонсов. Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням “Улаанбаатар хотын гамшгийн өнгөөгийн нөхцөл, эрсдэл, эмзэг байдал”-ын талаар товч танилцуулга хийсэн.

Мөн дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн тус сургалт арга зүйн төвийнгал унтраах  болон газар хөдлөлтийн сургалт, дадлагын танхим, өндрөөс аврах үйл ажиллагаа, утаат орчны дадлага, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт явуулах тусгай тоноглол бүхий танхимуудтай танилцаж,үзвэрийн 3D бичил кино театрт Японд газар хөдлөлтийн үед NHK телевиз хэрхэн ажилласан тухай баримтат киног үзэж сонирхсон юм. Гамшгаас хамгаалах сургалтын төгсгөлд дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Болормаа шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардуулж, дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд,

1.  Болзошгүй гамшиг ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх

2.  Гамшиг ослын үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааны үед шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг бэлэн байлгах, татаж оролцуулах

3.  Гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулах, албан хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх

4.  Гамшиг ослын үеийн холбоо, зарлан мэдээллийн бэлэн байдлыг хангуулах, бүрэлдэхүүнийхээ хаягийн тодотголыг хийж ажиллах

5.  Ямар ч үед үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх (баяр ёслол, амралтын өдрүүд гэх мэт) 

6.  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн хүрээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх  03 дугаар сард дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Энэхүү сургалтанд дүүргийн ЗДТГ болон хэлтэс, албадууд бэлэн байдлаа хангаж, идэвхи санаачилгатай оролцох хэрэгтэй гэдгийг онцоллоо. 


Гамшгаас хамгаалах сургалт боллоо  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй