Шууд Chart

“Талын түмэн адуу”-ны баярын мандат хөөрөгний даалин, аяга байх аж

2017-02-10 11:17:40

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хоёр жилийн өмнө Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу”-ны баярыг зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн баяр хоёрдугаар сарын 18, 19-нд Төв аймгийн Алтанбулаг суманд болохоор тогтжээ.

Сонирхуулахад тус үйл ажиллагааг олон улсын нэлээн хэдэн хэвлэлэ мэдээлэлээр бичигдээд байна. Тодруулбал БНХАУ-ын “Шинхуа”, АНУ-ын “Тhe Guardian”, Английн  “Daily UK”, “Yahoo” зэрэг.

“Талын түмэн адуу”-ны баярын үеэр “Шургуу-2017” уран уургач шалгаруулах тэм­цээн, “Батноров хийцийн сайхан эмээлтэй хос” шалгаруулах жагсаал, “Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах тэмцээн, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн, “Торгон тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан зэрэг болох юм байна.

Нэг зүйлийг онцолход тус баяр оролцохыг хүссэн иргэдэд очих мандат нь хөөрөгний даалин, аяга байх аж. Даалинг нь ерөнхий зохион байгуулагч Э.Цэрэнбатын ээж оёсон бөгөөд Монгол хүн дээшээ харсан амтай савыг билгэддэг тул ийнхүү аяга дагалдуулахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Талын түмэн адуу”-ны баярын мандат хөөрөгний даалин, аяга байх аж  
Үзсэн: 2684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй