Шууд Chart

"World press photo" олон улсын гэрэл зургийн наадмын шагналтнууд тодорлоо

2017-02-15 12:47:19

"World press photo"  олон улсын гэрэл зургийн наадмыг фото сэтгүүл зүй, баримтад өндөр стандарт тогтоож хөгжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж, тухайн оныхоо шилдэг гэрэл зургуудыг тордуулдаг нэр хүндтэй томоохон тэмцээн юм.

Тус наадмын шүүгчдийн зөвлөл уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийт 8 төрлийн номинацид нэрийг нь дэвшүүлж, шалгаруулдаг. Үүнд: Байгалийн цуврал, ганц зураг, спорт, урлаг, өдөр тутмын амьдрал, удаан хугацааны төсөл, гол мэдээ, хөрөг зураг, хүмүүс гэх мэт номинаци байдаг Эдгээр номинаци тус бүрт 3 бүтээлийг шалгаруулж байр эзлүүлдэг. Мөн үүнээс гадны 2 тусгай байрыг шалгаруулдаг байна. "World press photo" наадмын хамгийн гол номинаци бол оны шилдэг фото зураг номинаци байдаг. Тэгвэл 2016 оны шилдэг фото зураг номинацын эзнээр АНУ-ын ассошиэтед пресс агентлагийн Турк улс дахь зурагчны Бурхан Озбилижигийн зураг тодорлоо. Тэрээр Турк дэхь ОХУ-ын элчин сайд Андрей Карловын аминд хүрсэн Алтынташийг дүрсэлсэн зургаараа ийнхүү наадмын гол шагналыг хүртсэн dgayg.

Шүүгчид Туркийн фото сэтгүүлч амь насанд нь аюултай байсан ч ажил үүргээ баатарлагаар гүйцэтгэсэн хэмээн үнэлж түүний зургийг шалгаруулсан аж. Шагналыг 10 мянган евро дагалддаг бөгөөд канон компани хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр ивээн тэтгэдэг уламжлалтай. Гэвч шүүгчдийн энэ сонголтыг эсэргүүцэгчид цөөнгүй гарч ирж байна. Террорист, алуурчны зургыг ийнхүү өндөр нэр хүндтэй шагналаар шагнаж байгаа нь гэмт хэрэгтнүүд, террористуудыг ч өөгшүүлнэ гэж эсэргүүцэгчид үзэж байна.

Энэ жил 60 дахь удаагаа зохион байгуулагдсан наадамд нийт 80 гаруй мянган гэрэл зураг ирснээс наадмын шүүгчид эцсийн шатанд 125 орны гэрэл зурагчдын 5034 бүтээлээс шалгаруулсан юм. Үүнээс нийт 8 номинацид 25 орны 45 гэрэл зурагчдын бүтээл шалгарчээ. Тус наадмаас шалгарсан дэлхийн гэрэл зургаар гаргасан үзэсгэлэн Нидерланд улсын нийслэл Амстардам хотноо ирэх 6 сарыг дуустал олон нийтийн хүртээл болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"World press photo" олон улсын гэрэл зургийн наадмын шагналтнууд тодорлоо  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй