
Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ амралтын өдрүүдэдзохион байгуулах Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн бүх аж ахуй нэгж, байгууллага гаднах орчны 50 метр хүртэлх зам талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлүүлэх, гэрлийн шон дээрх зарлал, сурталчилгааны хуудсыг хуулж, дээвэр дээрх цас мөсийг буулгаж цэвэрлэх юм. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгжийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй | ||
Үзсэн: 1642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.