Шууд Chart

Гадны хүний царайг ялгах чадвартай өндөр чанарын хяналтын камерийг бүтээжээ

2017-02-19 11:32:26

Франц улсын технологийн Нетатмо хэмээх компани гэр бүлийн гишүүдээс өөр гадны хүн байшинд нэвтэрсэн тохиолдолд мэдээллийг шуурхай зохих газарт нь дамжуулдаг хяналтын камер бүтээсэн байна. Уг камерын хувьд өндөр нягтралтайгаас гадна хүний царайг таних тусгай програмтай нь бусдаас ялгарах давуу тал болж байгаа гэнэ. Нетатмо компанийн энэ шинэ камер туршилтын явцдаа өөрийн үр ашигтай давуу талаа харуулж, хэд хэдэн хулгайн гэмт хэргийг газар нь таслан зогсоосон болохыг зохион бүтээгчдийн зүгээс онцолж байна.

Одоо тэд өөрсдийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байгаа юм. Бага насны хүүхэдтэй гэр бүлийн хувьд энэ камер нь эцэг эхчүүдийн найдвартай туслагч байх боломжтой аж. Ажиллагааны зарчмын хувьд хэрвээ гэрийн хаалгаар танихгүй хүн орж ирсэн тохиолдолд тухайн камер нь уг этгээдийн зургийг авч, тухайн айлын насанд хүрсэн хүмүүсийн ухаалаг утас руу явуулна. Зургийг хараад гэр бүлийн таньдаг хүн нь байвал энэ талаар утсан дээрээ бүртгэл хийснээр тухайн хүний царайг камер цээжлэн авдаг байна.

Харин танихгүй гадны хүн байвал гар утаснаасаа тусгай команд өгснөөр мэдээллийг яаралтай зохих газарт нь дамжуулж шуурхай арга хэмжээ авч ажилладаг байна. Мөн гэмт этгээдийн үйлдэл бүрийг гар утсаараа дамжуулан шууд харах боломжтой гэнэ. Бусад ижил төрлийн үйлдэлтэй камеруудыг бодвол энэ шинэ загварын камер нь хүний царайг бүрэн танихад хэдхэн долийн хугацаа зарцуулдаг болох нь туршилтаар тогтоогджээ. Камер утасгүй интернет ашиглан ажилладаг тул ямар нэг тусгай холболт, суурилуулалт хийх шаардлагагүй юм байна. Тиймээс Нетатмо компанийн удирдлага тэдний шинэ хяналтын камер ихээхэн амжилт авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадны хүний царайг ялгах чадвартай өндөр чанарын хяналтын камерийг бүтээжээ  
Үзсэн: 1563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй