Шууд Chart

Уяач С.Ганзориг, Л.Алтанхуяг нарыг “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа

2017-02-22 15:53:27

“Нийслэлийн уяачийн өдөр” цэнгүүний үеэр Монгол Улсын алдарт уяач С.Ганзориг, нийслэлийн морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн, нийслэлийн алдарт уяач Л.Алтанхуяг нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагналаа. 
С.Ганзориг, Л.Алтанхуяг нар нь сүүлийн 20-иод жил мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, залуу малчдыг ажлын байраар ханган, тэдний хөдөлмөрийн үнэлгээг сайжруулан ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уяач С.Ганзориг, Л.Алтанхуяг нарыг “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа   
Үзсэн: 1354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй