Шууд Chart

4D парк Хятад болон Сингапурт нээгдэнэ

2017-02-28 12:02:36

2012 онд Өмнөд Солонгосын Коян хотод дэлхийн анхны 4D сэдэвчилсэн парк виртуал бодит байдлын концептийг шинэ түвшинд гаргаж байна. Медиа энтертаймэнт чиглэлийн "D'strict" компанийн байгуулсан "Live Park 4D World Tour" паркад зочилогсод видео, аудио, 3D харилцан үйлчлэлийг нэгтгэсэн 4D технологийн ертөнцөд өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэж ер бусын адал явдлуудын гол баатар болон хувирах боломжтой юм. Мөн тоглоомын харилцан үйлчлэлийн элементүүд өөрийн түүхийг бий болгож түүнд өөрийн биеэр оролцох боломжийг олгож байна. 10000 метр квадрат талбай бүхий шинэ паркийг байгуулахад 2 жилийн хугацаа зарцуулж нийт 13 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн 3000 үйлчлүүлэгчийг нэгэн зэрэг хүлээн авч хоногт 10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Тус паркаар үйлчлүүлэгчид тэдний биеийн хөдөлгөөн, нүүр царай, дуу хоолойг таних кинект мэдрэгч болон радио давтамж бүхий бугуйвчийн тусламжтайгаар өөрсдийн аватар дүрслэлийн хамт сэдэвчилсэн 7 үе шат бүхий 65 атракционоор тоглох боломжтой юм. Зарим онцлог атракционуудаас танилцуулбал; Ender Mirror - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэнэ. "Live360" - Дэлхийн хамгийн том 360 хэмийн стерео театрын турсламжтайгаар олон янзын төгсөл бүхий адал явдалд өөрийн аватар дүрслэлийн хамтаар оролцоно. "Live Square" - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийн хамтаар 150 м-ийн өргөн проекцийн талбайд төрөл бүрийн тоглоомуудаар тоглоно.

"Live Holo" - Чамин голограф дэлгэцээр солонгосын болон гадаадын алдартай жүжигчдийн хийсвэр дүрслэлийг үүсгэнэ. Syno Star Performance - Үйлчлүүлэгчийг тэдгээрийн аватар болон голограм дүрслэлийн хамт хийсвэр ертөнцөд оруулна. "Mega Live Event" - Парк бүхий л үзүүлбэрийн хамтаар шөнийн энтертаймэнт хэлбэрт шилжинэ. "D’strict" компани ийм төрлийн паркийг эхний ээлжинд Хятад болон Сингапурт байгуулж улмаар дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. 4D бүтээлийн чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа тус компани 2 жилийн дараа Азид нээгдэх 1 тэрбум долларын өртөг бүхий олон төрлийн сэдэвчилсэн паркийн цогцолборын сонгон шалгаруулалтад тэнцээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

4D парк Хятад болон Сингапурт нээгдэнэ  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй