Шууд Chart

"Ключевская Сопка" галт уул идэвхжиж эхэллээ

2017-03-03 15:01:52

ОХУ-ын Камчаткийн хойг бол галт уулсын орон гэж хэлж болно. Тус хойгт нийт 160 орчим галт уул байдгаас 29 нь идэвхтэй галт уулд тооцогддог. Эдгээр галт уулс нэг дор бөөгнөрсөн, дэлхийд хамгийн ховор тогтоцтойд тооцогддог учраас ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авч, хамгаалдаг аж. Эдгээр галт уулаас хамгийн өндөр идэвхтэй "Ключевская Сопка" галт уул идэвхжиж, оргилж эхэлсэн байна. Энэ талаар галт уулын судалгааны багаас мэдээллээ. Галт уулын идэвхжилтээс болж тогоонд нь лав оргилж байгааг илтгэх гэрлийн туяарал алсаас харагдаж эхэлжээ. Энэ нь тун удалгүй маш өндөрт үнс нурмаа цацан, лав урсч эхлэх магадлалтай байна.

Орон нутгийн хэвлэлээр мэдээлснээр, өнөөдөр "Ключевская Сопка" галт уулын идэвхжилтээс болсон их хэмжээний үнс тэнгэрт цацагдан салхины нөлөөгөөр зүүн-хойд зүг рүү чиглэжээ. Одоогоор галт уулаас оргилсон үнс нурам ойролцоох суурин газар, орон нутгийн иргэдэд аюул нүүрлэх хэмжээнд хүрээгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан орон нутагт аюулын шар өнгийн дохиог асаагаад байгаа юм. "Ключевская Сопка" галт уул нь ЕвроАзийн хамгийн идэвхтэй галт уул юм.

Далайн түвшинөөс дээш 4850 метр өндөртэй. Хамгийн ойр орших суурин газар тус галт уулаас 45 км-ийн зайд оршдог. 2015 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд тус галт уулын идэвхжилт хамгийн өндөр явагдсан. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрөгч 2016 оны 11 дүгээр сард тус галт уул идэвхжиж тэнгэрт,  үнс нурмаа цацаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Ключевская Сопка" галт уул идэвхжиж эхэллээ  
Үзсэн: 2177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй