
Багануур Бага-Хэнтий бүсийн МСУХ-оос 17-дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг "Нүүрэнтэйн их хурд-2017" хурдан морьдын хаврын уралдаан өчигдөр боллоо.
Газар газрын хурдан шандаст 120 гаруй их насны хурдан буян хөх тэнгэртээ тоосоо өргөснөөс дараах хүлэг түрүүлж, айрагдсан юм.
- Төв аймаг Мөнгөнморьт сум уяач уяач Д.Содномын хүрэн
- Багануур дүүрэг уяач Төмөрбаатарын бор
- Хэнтий аймаг Биндэр сум уяч Дашдондогийн хонгор
- Төв аймаг Баян-Өнжүүл сум уяач Батжаргалын хонгор
- Хэнтий аймаг Биндэр сум уяач Алтангэрэлийн саарал тус тус хурдалж уясан уяач, уралдаанч хүүхэд, хурсан олон наадамчдыг баярлуулан хийморийн алтан тоосоо өргөлөө.
Д.Содномын хүрэн "Нүүрэнтэйн их хурд-2017"-д түрүүллээ | ||
Үзсэн: 1881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.