
"Дүнжингарав-2017” уралдаан өчигдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд боллоо. Тус уралдаанд уяачид эрлийз дээд нас, азарга, их нас, соёолонгийнхоо хурдыг сорьж, хөх тэнгэрт тоосыг нь өргүүлсэн юм. Ийнхүү дараах насанд хэн хэний хүлэг тод магнай болж, торгон жолоо өргүүлснийг сонирхуулья.
Азарга
Түрүү магнай: Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд.
Аман хүзүүнд: Аман хүзүүнд уяач н.Эрдэнбулганы уясан бор.
Айргийн гуравт: Уяач Н.Дамбажавын хээр.
Айргийн дөрөвт: Уяач Ш..Дамбажавын зээрд.
Айргийн тавд: “АПУ” ХХК-ийн захирал Г.Батхүүгийн хүү Ганхүлэгийн хул.
Их нас
Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын зээрд.
Аман хүзүүнд: Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Мөнгөншагайн хүрэн.
Айргийн гуравт: Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайханы хүрэн халзан.
Айргийн дөрөвт: Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн хүрэн.
Айргийн тавд: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр.
Соёолон
Түрүү магнай: Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Монгол Улсын начин Э.Батбаатарын саарал.
Аман хүзүүнд: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хээр.
Айргийн гуравт: Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Орхон аймгийн харьяат Н.Отгонбаярын зээрд.
Дөрөвт: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Д.Баярсайханы хар.
Тавд: Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Ганзоригийн зээрд.
Эрлийз
Түрүү магнай: Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын манлай уяач Х.Цогтсайханы сартай хээр.
Аман хүзүүнд: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын манлай уяач Т.Галбадрахын хээр.
Айргийн гуравт: Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр.
Айргийн дөрөвт: Архангай аймгийн Их тамир сумын харьяат Т.Ганболдын хар бор.
Айргийн тавд: Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн алдарт уяач Ч.Содномын хар хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олныг баясгалаа.
"Дүнжингарав-2017” уралдаан түрүүлж, айрагдсан хүлгийг танилцуулья | ||
Үзсэн: 2978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.