Шууд Chart

“Тэргүүн” хонгор тод магнай боллоо

2017-03-13 09:53:25

Хаврын бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл, Говь-Алтай аймагт өчигдөр боллоо. Говь-Алтай аймагт болсон хаврын бүсийн уралдааны азарганд 140 гаруй хүлэг гарааны зурхайгаас эргэсэн юм. Үүнээс Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрболдын “Тэргүүн” хонгор түрүүлэв. Айрагдсан азаргыг танилцуулья.

Азарга /140/

  1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрболдын “Тэргүүн” хонгор.
  2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн алдарт уяач Л.Батжаргалын хонгор.
  3. Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат П.Ганболдын хээр.
  4. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Н.Мөнхбадрахын хонгор.
  5. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн харьяат Ж.Мөнхбатын хүрэн халзан тус тус хурдалжээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Тэргүүн” хонгор тод магнай боллоо  
Үзсэн: 2534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [202.21.117.xxx] 2017-03-13 17:42
yr hi xuuli durem gargaad yadgiin deer doorgui dagaj murduxgui baij
Зочин [202.21.100.xxx] 2017-03-13 10:26
ene odoo yu bolj bnaa ovol xavar mori uralduulaxgui geed baxad l

Бидэнтэй нэгдээрэй