Шууд Chart

Т.Ганболдын бор хангайн бүсийн уралдаанд түрүүллээ

2017-03-13 10:10:59

Хөвсгөл аймагт хаврын хангайн бүсийн уралдаан өчигдөр боллоо. Эрлийз дээд ангиллын морьдын уралдаанд 40 гаруй хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгав. Ийнхүү айргийн тавд хурдалсан хурдан хүлгийг танилцуулья.

Эрлийз дээд нас

1. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Ганболдын бор. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн дөрөвт хурдалж байсан.

2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Х.Цогтсайханы хээр. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд түрүүлсэн.

3. Дорнод аймгийн Матад сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Б.Цэндбаатарын хээр. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд наймд орсон.

4. Төв аймгийн Лүн сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн гуравт хурдалсан.

5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Т.Галбадрахын хээр. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд аман хүзүүдсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Ганболдын бор хангайн бүсийн уралдаанд түрүүллээ  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй