
Нийслэлийн морин спорт уяачдын холбоо идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг таван салбар холбоотой.
Жил бүр хийж гүйцэтгэсэн ажлаар нь эдгээр салбар холбоогоо дүгнэж урамшуулдаг уламжлалтай билээ.
Энэ удаагийн “Шилдэг салбар холбоо”-гоор Баянзүрх дүүргийн “Гачуурт хурд” МСУХ шалгарав. Үүнийг шалгаруулахын тулд Нийслэлийн морин спорт уяачдын холбооны бодлого, үйл ажиллагааны хүрээнд үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсийг харгалзан үздэг байна.
Дээрх холбоо нь 2015 онд шинэчлэн байгуулагдсан бөгөөд одоогоор 17 тэргүүлэгч гишүүнтэй. Тэргүүнээр нь Б.Нямдорж, нарийн бичгийн даргаар Г.Алдартбаяр нар ажиллаж буй.
“Гачуурт хурд” уяачдын холбоо шилдгээр шалгарлаа | ||
Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.