“Монгол цэргийн өдөр”, Монгол улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн баярын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж оролцлоо.
Баярын үйл ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн Техник шалгах албаны дарга Г.Дамдинбазарыг Засаг даргын захирамжаар дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнаж урамшууллаа.
Мөн цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбатын мэндчилгээг уламжилж, Чингэлтэй дүүргээс цэргийн жинхэнэ албанд татагдан тус ангид алба хааж буй дайчдад дурсгалын зүйлс гардуулан өглөө.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.