
Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр болж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат "Өлгийн хүчтэн" бөхийн дэвжээ, ЗХ-ний 013-р ангийн бөх, аймгийн арслан Н.Мустафа түрүүллээ.
Үзүүрт Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Энгүй тал” компаний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар шалгарсан бол их шөвөгт Булган аймгийн харъяат, аймгийн арслан Г.Ганбаатар, Баянхонгор аймгийн харьяат, аймгийн заан М.Батцэнгэл нар үлдэв.
Дээрх барилдаан 10 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд анх удаа Казак бөх түрүүлсэн нь энэ юм.
Сонирхуулахад энэхүү барилдааныг Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, Монгол болон Казакстан улсын гавъяат тамирчин, Монгол улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх харцага О.Бахытын нэрэмжит болгов.
Анх удаа Казак бөх түрүүллээ | ||
Үзсэн: 2521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.