Шууд Chart

Гамшгаас хамгаалах дадлага сургуульд Сүхбаатар дүүргийнхэн амжилттай оролцлоо

2017-03-23 17:50:19

Монгол Улсын Засгийн газраас анх 2011 онд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг 339, 340 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Энэ дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ үеэр Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон юм. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд Сүхбаатар дүүргийнхэн амжилттай оролцлоо.
















Гамшгаас хамгаалах дадлага сургуульд Сүхбаатар дүүргийнхэн амжилттай оролцлоо  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй