
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2017.03.24/ Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив. Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.
Энэ удаагийн илтгэлд Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлын талаарх тайланг гарган, Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлж буй саналуудг тусгасан гэж Ж.Бямбадорж хэлэв.
Хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив | ||
Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.