Шууд Chart

ХАА-н салбарын бичил бизнес эрхлэгчдэд 3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгчээ

2025-05-25 12:50:16

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд 3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 90 гаруй нэр төрлийн хөдөө аж ахуйн зориулалттай техник тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймгийн газар тариалан эрхлэгчид болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд албаныхан өчигдөр хүлээлгэж өгчээ.

ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхлэгчдээс гарсан саналын дагуу гурван улирлын хүлэмж, хадлангийн болон усалгааны иж бүрдэл, трактор зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийг ийнхүү нийлүүлж байна.

Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

 

 


ХАА-н салбарын бичил бизнес эрхлэгчдэд 3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгчээ  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй