
Улс орнууд "Дэлхийн сүүний өдөр" (World Milk Day)-ийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай.
Сүү сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа сүүний салбарын ач холбогдлыг таниулах зорилготой уг өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025” нэрээр зохион байгуулахаар боллоо.
Тэртээ 2001 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) санаачлан эхлүүлсэн энэхүү өдрийг манай улсад тус салбарын мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол өнөө жил цар хүрээгээ тэлж, үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох
- Сүү ХК,
- АПУ ДЭЙРИ ХХК,
- Тэсо Фүүдс ХХК,
- Витафит Милк ХХК,
- Монфреш ХХК,
- Үлэмж Органик ХХК болон ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Монголын сүүний нэгдсэн холбоо нар хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Монголд анх удаа “Milk Festival-2025” болно | ||
Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.