
Энэ сарын 24-ний Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл маргааш дуусна.
Өнөөдрийн байдлаар 17,744 хүн гүйхээр бүртгүүлээд байна. “Улаанбаатар марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Энэ төрөлд нийт 2951 хүн гүйхээр бүртгүүлжээ. Эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т хамгийн олон буюу 10 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 2369 хүн бүртгүүлсэн байна.
Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд 1930 хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд энэ төрөлд 280 хүн бүртгүүлжээ.
“Улаанбаатар марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.
- Спортын төв ордон (1 давхарт)
- Сүхбаатарын талбай (том асар)
- Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг)
21 км болон 42 км-ийн зайд гүйгчдэд энгэрийн дугаарыг өнөөдрөөс Спортын төв ордон болон Хан-Уул дүүрэг дэх Хангарди ордонд олгож эхэлсэн бол маргаашаас Сүхбаатарын талбай дахь цэг дээр мөн олгож эхлэх юм байна.
Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1,5 км болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна.
“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна | ||
Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.