
Сүүлийн үед цөөнгүй уран сайхны кино олны хүртээл болж, үзэгч олон ч өөр өөрсдийнхөөрөө үнэлж, дүнгээ тавьсаар байгаа билээ. Харин сүүлийн үед үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй нэгэн цоо шинэхэн бүтээл мэндэлж байгаа нь ”Үндэсний баялаг” уран сайхны кино юм.
Тус бүтээлийг МҮОНТ-ийн цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм. Киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар, зохиолч, найруулагчаар А.Алтанхуяг, продюсерээр Д.Үүрдмандах нар ажиллажээ.
Тус кинонд тоглосон Ц.Төмөрбаатар гавьяат, "“Үндэсний баялаг” кино бусдаас арай содон учраас би тоглосон" хэмээсэн нь эрхгүй нэгийг өгүүлж байна. Залуу уран бүтээлчийн ур авьяас, хөдөлмөр шингэсэн “Үндэсний баялаг” уран сайхны кино 2015 оны дөрөвдүгээр 10-ны 13:00 цагаас “Өргөө” кино театрт, 17:00 цагаас “Тэнгис” кино театрт нээлтээ хийх ажээ.
“Үндэсний баялаг” МУСК маргааш нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 2484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.