
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хуурай замын цэргийн командлал хоорондын анхны бие даасан инженерийн цэргийн хамтарсан сургууль 2025 оны 5 дугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байршилд зохион байгуулагдаж байна.
Хамтарсан сургуулиар хоёр тал НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар оронд ажиллах чадавхыг дээшлүүлэх, хээрийн удирдлагын байр, халуун ус, ариун цэврийн байгууламж тохижуулах, тактикийн зам байгуулах, усан сааданд гарц байгуулах, түр хугацааны нисэх хүчний дэмжлэгийн байгууламж (FARP) барих, харуул хамгаалалт, дэмжлэгийн байгууламж байгуулах, шатах тослох материал болон зэвсэг, сум, галт хэрэгслийн агуулах байгуулах,хээрийн ундны усны хангалтын цэг байгуулах,хээрийн байрлалын хамгаалалтын хашаа болон шалган нэвтрүүлэх байр тохижуулах-тэсэрч дэлбэрэх бодистой харьцах, аюулгүй болгох зэрэг хамтарсан сургалт, дадлагыг гүйцэтгэж байна.
Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж буй Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болон хоёр орны Хуурай замын цэргийн хүчний 2024 онд болсон анхны Зөвлөлдөх уулзалтын хүрээнд хэрэгжиж буй тус сургуулийн 2 дахь сургалт, дадлага 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Монгол Улс, БНСУ-ын цэргийн хамтарсан сургууль болж байна | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.