
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ сарын 25-ны өдөр тохионо.
Энэхүү түүхэн өдөрт зориулан ОХУ-ын уран нислэгийн Стрижи баг Миг-29 онгоцоо хөлөглөн агаар зүсэн тэмүүлэх, дахин давтагдашгүй үзүүлбэрээ толилуулахаар энэ сарын 21-нд Монголд ирсэн билээ. Тэд тавдугаар сарын 25-нд уран нислэгийн үзүүлбэрээ үзүүлэх аж.
Ойн арга хэмжээ Буянт-Ухаа ОУНБ-д 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09.30 цагаас эхэлнэ.
Энэ өдөр Нисэх хүчин, иргэний нисэхийн он цагийн, түүх, бахархлыг харуулсан үзэсгэлэн, цэргийн ёслолын жагсаал /техник, агаарын хөлгүүд/, нээлттэй хаалганы өдөрлөг-Авиа шоу, шүхрийн үзүүлэх тоглолт, ОХУ-ын “Стрижи” багийн уран нислэгийн үзүүлбэр, агаарын бөмбөлөг хөөргөх арга хэмжээ, урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн тус тус болно.
ОХУ-ын уран нислэгийн Стрижи баг Миг-29 дахин давтагдашгүй үзүүлбэрээ Монголд толилуулна | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.