Шууд Chart

Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

2025-05-25 14:04:31

Дэлхийн шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан Азийн хүмүүжигчдийн дундах шатрын цахим тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

ус тэмцээнд Ази тивийн 17 орны 23 баг өрсөлдсөнөөс Монгол Улсаас оролцсон 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг онцгой амжилт үзүүлж, тэргүүн байр эзэллээ. Мөн 409 дүгээр хорих ангийн баг 8 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.

Энэхүү тэмцээн нь хүмүүжигчдийн оюуны чадамжийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна.

 


Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлжээ  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй