Шууд Chart

Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ

2017-03-24 16:58:18

Сүхбаатар дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга бөгөөд нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжаар “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа” сэдвээр астрономийн 48, оперативын 1080 цагийнбагтаамжтай, 4 үе шаттайгаар зохион байгуулсан юм.

Дадлага, сургуулийг удирдсан нийслэлийн ОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням хэлэхдээ “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллагуудыг зохион байгуулалттай, өргөнөөр татан оролцуулсан дүүргийн Засаг дарга Х.Болормаа, түүний баг хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар түүний харъяа хэлтэс, алба, хороо, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 91 оноо буюу “МАШ САЙН” үнэлгээтэй дүгнэгдлээ” гэв.


Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ  
Үзсэн: 2546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй